гоо сайхан байхын тулд дотор эрхтэнээ цэвэрлэ...

 

  ГЭДЭСЭЭ ЦЭВЭРЛЭЭРЭЙ.
Хүний гэдэс хоол хоол боловсруулах системийн гол эрхтэн. Түүний хананд элдэв хэрэггүй бодис, хоол ундны боловсорч гүйцээгүй хүнсний зүйл хөө тортог мэт хуримтлагдах явдал бий. Түүнээс болж нүүр царай батгаших, харлах, улмаар хоол боловсруулах эрхтний элдэв өвчинд өртдөг. Тиймээс эдгээрийг бие организмаас зайлуулахын тулд 0,5 кг шинэхэн лууван, 0,5 кг манжин авч хэрчээд буцалсан усанд нь ногоог дөнгөж далдалж байхаар хийгээд /ус нь ногооноос 2 хуруунаас илүүгүй байх ёстой/ манжингаа зөөлөртөл буцалгана. Дээр нь чимх үзэм нэмнэ. Бэлэн болсны дараа хоолны нэг халбага зөгийн бал нэмээд 12 цагийн турш сэрүүн газар хадгална. Дараа нь шүүж 1 сарын турш өдөрт 3 удаа аяганы дундуур хэмжээгээр ууж хэрэглээрэй.
ӨТГӨНӨӨ УДААН ХАДГАЛАХГҮЙН ТУЛД ХОЁРДУГААР ГУРИЛ ИД
Хар тарианы гурил нь цардуул бага, хивэг ихтэй байдаг. Хивэг ходоодонд боловсрохгүй нарийн гэдсэнд очоод задралд орохдоо дулаан ялгаруулдаг. Тэр дулаан нь гэдэсний нянгийн үржлийг саатуулдаг. Мөн бие махбодид дотоод энергийг хуримтлуулж улмаар дархлаа идэвхждэг. Мөн бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж, өтгөнийг гаргадаг. Ер нь бүдүүн гэдсэнд өтгөн удаан хадгалагдах нь биед хорт бодис үүсгэх сөрөг нөлөөтэй. Үүнээс толгой дүйрэх, нойр хүрэх, нүүр улайх өөрчлөлтүүд үүсдэг. Иймээс хар талх өтгөнийг хөөх, энерги хуримтлуулах, бүдүүн гэдсэнд дулаан үүсгэж, нянгийн үржлийг зогсоох зэрэг эмчилгээний ач холбогдолтой. Тиймээс хоёрдугаар гурил хүнсэндээ голлон хэрэглэхийг танд зөвлөж байна

Гэдэсний үйл ажиллагаа суларсан хүмүүст зориулсан зууш...
а. 400 гр бөөрөнхий байцааг жижиглэн давслаад, гарын хуруунуудаар базлан жижиглээд ургамлын тос, 1ш өргөст хэмх, 1ш амтат чинжүү, 1 ш улаан лооль, 1 багц майлз /хэрвээ даршилсан эрдэнэ шиш байвал бүр сайн/ нэмнэ. Үүний дараа хольцоо сайтар хутган жигд болгоно.
б. Хоолны 2 халбага хошуу будаа авч зөгийн бал, 3-4 халбага үзэм болон 2ш хушга хийнэ. Ингэж бэлтгэсэн зууш таны гэдэсний үйл ажиллагааг сэргээж идэвхжүүлээд зогсохгүй арьс, хумс болон үсний өнгө зүсийг гайхалтай сайн болгодог.
в. Хоол шингээлтэд онцгой сайн нөлөө үзүүлж чадах зууш бол лууван өргөст хэмх, улаан лооль, яншуй болон гоньд тэргүүтнийг ижил хэмжээтэй авч жижиглэн сайн чанарын ургамлын тосонд хутгана. Ингээд давс  бага хийгээрэй..


 

 

Сэтгэгдэлүүд:

1. mon_108 (зочин) | 2009-07-17 15:57:57
Sain bna uu? ooriin tani blog mash saihan zovlogoonuudtei uymaa. Oortoo klizm yaj tavih ve? zovlogoo ogch tus bolno uu? Oort tani az jargal, amjilt husie...
2. chimeg (зочин) | 2009-10-17 16:39:42
sain bny egchee bytzaad blogoo neeztenyy danda orj yzdeg bla gedse ztewerleh tal deer solongost manjin oldohgyi bha yu orlyylj bolohyy ain zuWLUguu uguuuch bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.