нүүр будалтын гол хэрэгсэл

Дэвсгэр өнгө буюу крем
Нүүрний арьсыг жигдлэн сэргээх зорилгоор өдрийн тосон дээр арьсныхаа өнгөнд тохируулан түрхдэг өнгөлөг кремийг дэвсгэр өнгө гэдэг. Энэхүү дэвсгэр өнгө нь дөрвөн янз байдаг.
• Шингэн дэвсгэр өнгө. Энэ нь харьцангуй бага тос, оо агуулдаг. Тослог арьстай бүсгүйчүүд хэрэглэвэл илүү тохиромжтой
• Тосон дэвсгэр өнгө. Ихээхэн чийглэгч бэлдмэл, тос, оо агуулдаг учир хуурай арьстай хүнд илүү тохиромжтой.
• Шахмал дэвсгэр өнгө. Бусад дэвсгэр өнгөө бодвол хадгалах чанараараа давуу байдаг. Түүнчилэн үрчлээг сайн нууж нүүрний хэлбэрийг маш сайн тодотгож өгдөг.
• Өө дарагч харандаа. Харандаа шиг хэлбэртэй шахмал дэвсгэр өнгөний нэг төрөл боловч зөвхөн арьсны өө, сэвхэн дээр (батга, сэвх г.м) түрхдэг.

Оо энгэсэг буюу пудр
Дэвсгэр өнгөн дээр энгэсэг тавьдаг дүрэм бий. Ингэж пудр тавьснаар хацрын энгэсэг ба сүүдэр тавихад аятайхан нөхцөлийг бүрдүүлдэг. Энгэсэг тавьснаар арьсны тослогийг арилгадаг төдийгүй нүүрний будаг удаан тогтоодог. Энгэсгийг:
• Шахмал буюу өдрийн тосон дээр тавьдаг пудр.
• нунтаг буюу дэвсгэр өнгөн дээр тавьдаг гэж хоёр ангилдаг.

 

Сэтгэгдэлүүд:

1. 123 (зочин) | 2009-07-29 11:30:52
yag hudaldaj awahdaa edgeer kremvvdiig yaj yalgaj awah we

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.