Нүүрээ будна гэдгийг зөвхөн пудрны доор тавьдаг тос, дээр нь компакт нялаад болчихдог ойлголт одоо болтол бий. Ингэснээр арьс өнгөө алдаж, өнгө муутай бүрзгэр харагддаг. Тэгвэл хэрхэн өө сэвгүй нүүрээ будах вэ? Ямар дарааллаар будах ёстой вэ?...
Шингэн пудр хэрэглэх заавар...
Нүүрний арьсыг цэвэрлэж чийгшүүлсний дараа будахад бэлэн болно.
1. Нүүрэндээ суурь тосыг жигд нимгэн түрхэнэ.
2. Шингэн пудр буюу фоундайшныг дух, хацар, эрүүний орчимд порлон эсвэл цэвэрхэн хурууны өндгөөр жигд түрхэнэ. Порлоноор түрхэх бол усанд норгон сайтар мушгиж хэрэглэдэг
3. Будсан мэт харагдахгүйн тулд шингэн пудрыг хүзүүний хэсэгт түрхэх нь зүйтэй. Фоундайшныг нүүр хүзүүний бүхий л хэсэгт жигд тарсаныг байгалийн гэрэлд шалгаарай.
4. Хэрвээ нүдний доор, бусад хэсэгт толбо, улайлт тодорч харагдсан тохиолдолд шингэн пудрыг нэмж түрхэсний хэрэггүй. Хамгийн гол нь жигд түрхэх нь чухал. Тэдгээр тодорсон толбо, улайлтыг далдлах өөр арга бий.
өө дарагч хэрэглэх талаар...
Өө дарагч нь нүүрэн дээр тодрох толбо улайлтыг далдлах зориулалттай учир шингэн пудрыг бодвол илүү өтгөн байдаг. Өө дарагчийг шингэн пудрын дээр бага хэмжээгээр хэрэглэдэг.
1. Хүний нүдний доод хэсгийн арьс хамгийн эмзэг байдаг бөгөөд бараан харагдах нь элбэг байдаг билээ. Бараантсан хэсэгт ядам хуруугаар шингэн өө дарагчийг зөөлөн алгадах маягаар түрхэнэ /эргэн тойронд нь тараах хэрэггүй зөвхөн тухайн хэсэгт л түрхэнэ/
2. Нүүрэн дээрх толбо, улайсан хэсгийг далдлахын тулд тухайн хэсэгт өө дарагчийг маш зузаан түрхээд дээрээс нь порлоноор хөнгөн дарж өгнө.
Хуурай пудр хэрэглэх заавар...
Шингэн пудр, өө дарагчийг хэрэглэсний дараа суурь будалтыг дуусгахад ганцхан алхам үлдлээ. Энэ бол хуурай пудр юм.
1. Сэгсэрч хэрэглэх бөгөөд зориулалтын багсаар нүүр хүзүүндээ жигд түрхдэг.
2. Дараа нь шахмал буюу компакт пудрыг порлоноор нүүр хүзүүний хэсэгт маш нимгэн жигд түрхвэл таны арьс өнгөлөг харагдана. Манай эмэгтэйчүүд суурь будалт хийхдээ шахмал пудрыг илүүд үздэг билээ. Шахмал буюу компакт пудрыг тос түрхсэн арьсан дээр шууд хэрэглэвэл арьс хөхөрч харагддаг. Харин хуурай пудр дээрээс толигор харагдуулах зорилгоор бага зэрэг жигд тараан түрхэх нь зөв нүүр будалт юм шүү...
Хэрвээ та 30-с дээш насны эмэгтэй бол нүдний доод хэсэгт пудр түрхэхгүй байсан нь дээр. Учир нь таны үрчлээсийг тодотгож харагдуулдаг.



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: