-Үсээ гялтганасан өнгөтэй болгохын тулд өндөгний шарыг /хоёр ширхэг/ шар айрагтай /хоёр халбага/ холиод чийгтэй үсэндээ түрхэж гялгар уутаар даруулж алчуураар ороогоод 30 минут байлгасны эцэст бүлээн усаар зайлна.
-Ширхэг өндөгний шар, ургамлын тос, сонгины шүүстэй хольж хутгаад хуйхандаа түрхэнэ. Дараа нь өргөн шүдтэй модон самаар самнаж, шампуниар угааж зайлна.
Ер нь гэрийн нөхцөлд үсийг арчлах нь илүү үр дүнтэй . Учир нь эдгээр аргад химийн найрлага байхгүй.
-Үс их унаж байвал өндөгний шарыг сайтар хөөсрүүлээд ахиухан шиг давстай хольж өтгөртөл нь хутгана. Эхлээд үсээ угаачихаад дээрх бэлдмэлийг үсэндээ шингээнэ. 20 минутын дараа үсээ хүйтэн усаар зайлж угаана. Ийм маягаар арчлахад хоёр долоо хоногийн дараа үсэнд чинь мэдэгдэхүйц үр дүн гарна.
-Үс ургуулахад архи тустай. Ялгаж aвсан өндөгний шарыг хөөсрүүлж сэвсийлгээд өндөгний цагаан уураг, архи хийн хольж үсэндээ түрхэнэ. Хүйтэн бүлээн усаар цэвэрлэнэ.



Сэтгэгдэлүүд:
za odoo gyalalzuulnaa kk
bayarlalaa
Сэтгэгдэл үлдээх: