гэрийн нөхцөлд сорви арилгах ...

-Лемоны шүүс нь арьсыг цэвэрлэх, аливаа шарх сорвийг анагаах чадвартай . Тиймээс ч сорви байгаа хэсэгтээ лемоны шүүс түрхэж байгаарай. Эсвэл бүтэн лемоныг хоёр хуваан талаар нь тэрхүү сорвитой хэсгийг үрсэн ч болно.

-Улаан лооль ч маш сайн нөлөөтэй бөгөөд лоолийн шүүсийг сорви бүхий газартаа түрхвэл таны арьсан дээрх сорвийг маш хурдан эдгээж чадна. Дээр өгүүлсэнчлэн хоёр хуваагаад үрсэн ч болох ажээ.

-Өргөст хэмхний хандыг сорви мөн шарх сорвин дээр түрхвэл үнэхээр сайн нөлөөтэй байдаг бөгөөд өдөрт хоёроос гурван удаа нүүрэндээ түрхэхдээ 5-10 минут байлгаад угааж байгаарай.

-Банана жимс сорвийг арилгахад сайн нөлөөтэй . Бананыг нухаад сорвин дээрээ түрхээрэй. Мөн л таваас арван минут байлгасны эцэст угаах хэрэгтэй.

Дээрх зөвлөгөөг дагахаас гадна эрүүл хүнс хэрэглэвэл таны сорвийг хурдан арилхад тустай . Сорвио арилгах гэсэн хүмүүс ногоо цагаа, жимс, үр буудай, салад зэрэг хөнгөн хоол хүнс их хэрэглэж , өдөрт найман аягаас доошгүй цэвэр ус ууж байвал үр дүнтэй байдаг гэнэ. Хүйтэн мөсөөр нүүрээ арчиж байвал арьсыг тань хөгшрүүлэхгүйгээс гадна сорвийг бүдэгрүүлдэг БАС

нохойн хошууны тос нь маш гайхалтай бөгөөд түлэгдэлт, маш муухай сорви арилгах, арьсны хуурайшилт, үрчлээ, арьс цагаасаа өмнө хөгшрөх процессыг арилгах гэх мэт  гайхамшигт үр дүн үзүүлдэг юм шүү.

Сэтгэгдэлүүд:

1. wisemand (зочин) | 2009-07-23 00:52:46
энгийн, сайхан зөвлөгөө байна, баярлалаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.