• Трапец хэлбэрийн нүүрэнд: хэрвээ таны нүүр трапец хэлбэртэй бөгөөд үүнийгээ та засмаар байгаа бол нүүрнийхээ доод хэсэгтээ бараан өнгийн өө дарагчийг харин чамархай хэсгээрээ өнгөлөг, цайвар өө дарагчийг түрхэх юм бол таны нүүр трапец биш харин зууван болж харагдах болно.
• Тэгш өнцөгт ба дөрвөлжин нүүрэнд: та нүүрээ зөв хэлбэртэй болгож харагдуулахын тулд нүүрний 4 өнцөг буюу нүүрнийхээ гаднах хүрээнүүдийг бараан өнгийн өө дарагчаар дарах хэрэгтэй.
• Гурвалжин нүүрэнд: та гурвалжин хэлбэрийн нүүртэй бөгөөд үүнийгээ засахыг хүсэж байвал чамархай хэсгээрээ бараан өнгийн өө дарагч, харин нүүрнийхээ доод хэсэг буюу эрүү хэсгээрээ цайвар өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй. Энэ нь таны нүүрний доод хэсгийг урт болгож харагдуулах зорилготой юм.
• Зууван нүүрэнд: хэрвээ таны нүүр хэтэрхий урт, зууван бол та нүрнийхээ дээд хэсэг болон доод хэсгээр бараан өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй.
• Бөөрөнхий нүүрэнд: та чамархай хэсгээр болон эрүү хэсгээр бараан өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй.
Блогийн нүүр » нүүрний хэлбэр засаж будах...
2009-08-04 16:58:33



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: