• Урт бөгөөд урагш гарсан эрүүтэй бол: үүнийг далдалахын тулд та эрүүнийхээ орой буюу урд хэсэгт бараан өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй.
• Давхар эрүүтэй бол: та доод талын гарсан давхар эрүүндээрээ бараан өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй.
• Урт хамартай бол: та хамарныхаа яг урд хэсэгт нь бараан өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй.
• Өргөн, том хамартай бол: үүнийг далдалахын тулд та хамарныхаа 2 талыг бараан өнгийн өө дарагчаар далдалж болно.
• Богино хамартай бол: та хамарныхаа урд талд буюу үзүүрдээр нь цайвар өнгийн өө дарагч түрхэнэ.
• Нарийхан хамартай бол : хамарныхаа 2 талд цайвар өнгийн өө дарагчийг түрхэж өгвөл таны хамар арай өргөн болж харагдах болно.
• Муруй хамартай бол: хэрвээ та муруй хамартай бол муруйсан хэсэгтээ бараан өнгийн өө дарагч түрхэхэд л таны хамар өөгүй хэвийн харагдах болно.
Блогийн нүүр » хамар ба эрүүний өөг засаж будах...
2009-08-04 17:03:07



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: