:Миний ээжийн нэрийг Баялаг гэдэг байсан.Ээж аав маань тэр суманд анх томилогдоод очиход ээжийн минь нэр таалагдсан уу яасан нээх их Ариунбаялаг,Нарлагбаялаг г.м нэртэй хүүхдүүд их болсон гэдэг.Ээж маань их сайхан цэгцтэй ярьдаг,их уран,сайхан дуулдаг тийм хүн байсансан.Ном их уншина.Суманд шинэ ном ирвэл хамгийн түрүүнд л авна.Наадам болоход наадмын талбаигаар дүүрэн ээжийн шүлэг,уриа уншиж буй цээлхэн сайхан хоолой сонсогдож бахархдагсан.Бас сумын клубт концерт болоход ээж дуу дуулж,тэр концерт ээжийн тоглосон ёочин хөгжмын аяар л эхэлдэг баисан санагддаг..Бүх төрлийн ардын хөгжим тоглохоос гадна баян хөгжим их сайхан тоглоно.Тийм л сайхан хүн байсан бас биеэ их сайхан ганган дэгжин авч явдаг баисан тул ах дүү нар нь ГОО эгч гэж авгайлан дууддаг .Тиймээс би ээжээ санан Баялаггоо гэж нэрээр энэ блогоо хөтөлж байна.Тэрнээс миний нэр Цоггэрэл шүү. Намайг нэг газар томлилтоор ажиллахад тэндхийн ажилчид мэргэжилээр минь Гоо эгч гэж дуудахад их л сонин санагдаж билээ.Би 2 охиндоо гоо-той нэр өгсөн.
Надаас холоо одсон сайхан ээжиигээ дурсан ....



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: