охиндоо...

Сүүлийн үед охид залуус харааны болон гоёлын контакт линз өргөн хэрэглэх болсон. Линз нүдийг хурц, тод болгох төдийгүй нүүрний төрхийг тодруулан харагдуулдаг. Нүд эмзэг мэдрэмтгий эрхтэн тул линз хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй.

Линзийг нүдээ будахаас өмнө хийх ёстой.
Нүднийхээ дотор талын зовхийг аль болох будахгүй байх нь нүдний тань салст бүрхэвчийг хамгаална.
Охид бүсгүйчүүд ихэвчлэн хуурай энгэсэг хэрэглэдэг. Эдгээр нь линзтэй нүдэнд орвол цочрол үүсгэж гэмтээдэг. Иймээс линз зүүсэн үед шингэн энгэсэг, зовхины тосон будаг хэрэглэвэл зохилтой. Мөн сормуусаа будахдаа нарийн багстай будаг сонгох хэрэгтэй.

Линзийг өдөрт 6-8 цаг зүүх ба нүд аргаж өвдвөл линзээ даруй аваарай.
Гоёлын контакт линзийг хэт удаан хэрэглэвэл нүдний хараанд муугаар нөлөөлж, сохрох аюул ч бий.
Линз хэрэглэхийнхээ өмнө нүдний эмчид заавал хандаарай. Таны нүдэнд линз хэрхэн сууж байгааг эмч шалгах ёстой ба нүд эрүүл эсэх, эвэрлэг бүрхэвчийн онцлогт тохирсон линз сонгоход тань тусална.

 

Сэтгэгдэлүүд:

1. ema (зочин) | 2009-09-30 21:07:08
tiim shuu ohidoo linz zuuhdee mash bolgoomjtoi bgaarai barag zuuh hereggui gej zQvlQmQQr bna bi linz zuusnees bolj odoo shil zuudeg bolson

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.